2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Дэлхийн зөн олон Улсын байгууллагын баруун бүсийн дотоод хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн н.Бямбацогт ажлын хэсгийн хамт сумын удирдлага, байгууллагын дарга нартай хамтарсан уулзалт хийлээ. Дэлхийн зөн олон улсын байгууллага "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" төсөл 2015 оноос 14 сумд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд "Иргэдийн дуу хоолой" хөтөлбөр хэрэгжиж төсөл хэрэгжсэн сумдаасаа манай сум шалгарч 1.000.000 төгрөгийн кино бичлэг хийлгэх эрх авлаа.
Мэдээ оруулсан: 2016-12-14 15:37:48