Алтайн Халиун сум
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Халиунчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан намаржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сумын удирдлагууд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

/upload/files/IMG_3662.JPG2016 оны 12 дугаар сарын 14-ны 17 цагт сумын СМТөвд сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон ИТХ-ын дарга Б.Өнөржаргал, Засаг дарга Т.Алтансүх нар сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж иргэдийн санал, бодлыг сонслоо. иргэн Эрдэнэбилэг: Хогны машины түлшний асуудлыгг ямар байдлаар шийдсэн байна. ОНХС-д тусгаж болох уу? Ш.Оюунчимэг: Уг асуудлыг төсөвт оруулж өгсөн байгаа. /upload/files/IMG_3675.JPG С.Алзахгүй: Сонгуулийн үр дүнгээр томилогдсон 2 залуу дарга нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Би энэ сумын өндөр настны тухайд сургах биш зөвлөх үүднээс хэд хэдэн зүйлс хэлэх гэсэн юм. 1-рт: Та бүгд нэгнээ битгий хардаж, сэрдээч мөн мэргэшсэн албан хаагч нараа битгий халж, сэлгээрэй гэж хэлэх байна. Сумын бүх ард иргэд, малчид иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонс. 2рт: Улаанбаатар аймаг, орон нутагт байдаг нутгийн зөвлөлийг албажуул дарга нарыг нь сонгох хэрэгтэй. Өмнөх 4 жил энэ чиглэлээр ямар ч ажил хийгдээгүй байна. Сумын ТББ, ахмадын холбоо зэрэг холбоодыг идэвхижүүл, дарга нарыг нь сонгож албажуулан тэдэнтэй нягт уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Ц.Нарангэрэл: Сумын төврүү шуудуугаар ирж байгаа усыг жил жилд бага багаар төсөв мөнгө гаргаж цемнтлэх эсхүл суваг татах хэрэгтэй байна. Ц.Ганчимэг: Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүн бол зоригтой ажиллах хэрэгтэй 2017 онд ундны цэвэр ус 1-р эрэмбэлэгдэх юм бол бид бүхэнд хэрэгтэй гэж бодож байна. Ц.Болдбаатар: Манай сумын өнгө үзэмж бусад сумтай харьцуулахад харьцангуй муу байна. Газар зохион байгуулалт маш муу хашаа хороог энэ хавраас эхлэн цэгцэнд оруулж өнгө үзэмжийг сайжруулах хэрэгтэй байна. Дасаг дарга Т.Алтансүх: Өөр асуулт санал хэлэх хүн байхгүй тул энэ удаагийн хурлыг энэ хүрээд өндөрлөе. Хамтадаа бүтээх Халиуны хөгжил өөдөө байх болтугай./upload/files/IMG_3661.JPG

Мэдээ оруулсан: 2016-12-16 10:06:38