Алтайн Халиун сум
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Халиунчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан намаржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Аймгийн Засаг дарга С.Гансэлэм НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсын хамт зочиллоо

/upload/files/22501016_1479710842149364_521180823_n.jpghttp://Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан 2017-2021 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Улс орны шинэ хөтөлбөр эхэлж байгаа. 2017-2021 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх хөтөлбөрт Говь-Алтай аймаг сонгогдон аймгийн Засаг дарга С.Гансэлэм Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алeкс Хайкeнс албаны төлөөлөгч нар Халиун сумд зочилж Бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа мөн НҮБ-ын хүүхдийн сангаас санхүүжүүлэн хийгдсэн ЭКО эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжтай танилцлаа./upload/files/22446859_1479709768816138_1375840518_n.jpg Цаашид НҮБ-ын Хүүхдийн сан нь Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хүүхдийн асуудлаар хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж, хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлж, орон нутгийн болон салбарын төлөвлөгөө, төсөв, бодлого шийдвэрүүдийг хүүхдэд илүү ээлтэй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм. /upload/files/22447287_1479724968814618_2019665210_n.jpg

Мэдээ оруулсан: 2017-10-18 15:40:58